Узбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ


6-р сарын 5
16 цаг 34 минут

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нар Узбекистаны анхны хос хүчин чадал бүхий атомын цахилгаан станцын (АЦС) эрчим хүчний эхний блокийн барилгын ажлыг эхлүүлжээ.

 

Уг ёслолын ажиллагааг цахимаар зохион байгуулсан бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси мөн оролцсон байна.

 

Узбекистаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, энэхүү төсөл хэрэгжсэнээр тус улсад атомын эрчим хүч хэмээх шинэ салбар хөгжих суурь тавигдаж байна. Барилгын ажлыг эхлүүлэх бэлгэдлийн товчлуурыг дарах эрхийг орон нутгийн оюутнуудад олгожээ. Ингэснээр ирээдүйд тус улсын цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх залуу мэргэжилтнүүдэд итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл болсон байна.

 

АЦС-ыг Жизак мужид барих бөгөөд нэг дор бага болон их чадлын АЦС-ыг хамтад нь барьж буй гэдгээрээ дэлхийд анхны төсөл юм.

 

Узбекистаны атомын энергийн "Узатом" агентлагийн дарга Азим Ахмедхажаевын мэдэгдсэнээр, тус АЦС-ыг барих үндсэн өртөг нь 9.5 тэрбум ам.доллар болох бөгөөд ОХУ-ын тал барилгын ажилд зориулж Узбекистанд хөнгөлөлттэй экспортын зээл олгох ажээ. 

 

АЦС-ыг ашиглалтад оруулсны дараа жил бүр дунджаар 17 тэрбум киловатт-цаг эрчим хүч үйлдвэрлэж, Узбекистаны нийт эрчим хүчний хэрэглээний 15 хүртэлх хувийг хангана.

 

Узбекистан улс "Росатом" компанитай бага чадлын АЦС-ын зураг төслийг боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилгын ажлын гүйцэтгэх гэрээг 2024 оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ташкентад төрийн айлчлал хийх үеэр байгуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ43 минутын өмнөУзбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ43 минут 36 секундын өмнөПарис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа1 цаг 19 минутын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ1 цаг 23 минутын өмнөИспанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ1 цаг 47 минутын өмнө"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина1 цаг 48 минутын өмнөДэлхийн байгаль орчны өдөр тохиож байна1 цаг 49 минутын өмнөТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 50 минутын өмнөЗээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог1 цаг 53 минутын өмнөБеларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа2 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.