Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа


6-р сарын 5
15 цаг 58 минут

Юнителийн “ӨРТӨӨ” нээгдлээ

Дэлхийн томоохон хотуудын соёл, урлаг, технологийн чиг хандлагыг тодорхойлж буй "Immersive" соёлын давлагаа Улаанбаатар хотын төвд, Драмын театрын өмнөх талбайд албан ёсоор хаалгаа нээлээ.

Бид Парисын "Atelier des Lumières", Токиогийн "teamLab Planets"-ийн дижитал гайхамшгийг алсаас сонирхон, очиж үзэхийг мөрөөддөг байсан бол өдгөө Юнител групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээндээ Монголын анхны бөгөөд хамгийн том “ӨРТӨӨ” Immersive Experience-ийг эх орондоо бүтээн байгуулж байна.

Олон улсын жишиг: Парис, Токио, Улаанбаатар

Дэлхийн жишиг төслүүд өөрсдийн соёлын онцлогийг дижитал технологиор хэрхэн илэрхийлснийг харьцуулбал:

  • Парис: "Atelier des Lumières"-т Ван Гогийн зургуудыг дижитал болгоход 140 гаруй проектор ашигласан бөгөөд жилд 1.2 сая хүн үзэж сонирхдог.
  • Токио: “teamLab Planets” нээгдсэн эхний жилдээ дэлхийн хамгийн их үзэгчтэй (2.3 сая хүн) музейгээр тодорч, Гиннессийн амжилт тогтоож байв.
  • Улаанбаатар: Юнител групп хүн төрөлхтний дохио тэмдгээр харилцан холбогдож эхэлсэн  мэдээлэл дамжуулах соёл нь түүхэн он цагийн хэлхээнд хэрхэн хувьсан хөгжиж, өнөөдрийн дижитал ертөнцөд хүрснийг орчин үеийн технологийн шийдлээр хүргэх Immersive Experience-ийг нээж, соёлын цоо шинэ мэдрэмжийг мэдрэх боломж олгож байна.
  • Дэлхийн 7 орны хамтын бүтээл

    Энэхүү нүсэр төслийг бүтээхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 7 орны 300 гаруй уран бүтээлч, түүхчид, инженерүүд хамтран ажиллажээ. Нийт анимэйшний 5925 фрэймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өвөг дээдсийнхээ захиасыг орчин үеийн концепцоор баяжуулан хүргэж байна.

“Бид 20 жилийн ойн хүрээндээ Монголын түүхэн өв, харилцаа холбооны хөгжлийг орчин үеийн технологиор шинэ түвшинд гаргаж, олон нийтэд хүргэхийг зорьсон. Дэлхийн 7 орны 300 гаруй мэргэжилтэн, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэхүү төсөл нь хүн түүх, өв соёлоо зүгээр нэг уншиж судлахаас илүүтэй, технологийн гайхамшгаар, бодит орон зайд мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлог.”

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор М.Жавхлан:

“Бид түүхийн өөр өөр эрин үеийн харилцааны онцлогийг дижитал тайлбар бичвэрүүдэд буулгахдаа орчин цагийн монгол хэлний бичгийн хэм хэмжээг чанд баримталж, шинжлэх ухааны ойлголтуудыг олон     нийтэд хүртээмжтэй, хялбаршуулсан найруулгаар боловсрууллаа.

Ялангуяа монгол бичиг, Хүннүгийн тамга зэрэг үндэсний бэлгэдэл, үсэг бичгээ харилцаа холбооны хэрэглүүр болох талаас нь урлагийн хэлээр таниулахыг зорьсон. Үсэг бичиг бүр нь түүхэн баримт төдийгүй монгол хүний оюун сэтгэлгээний гоо зүй, соёлын бүрдэл юм. Ном сурах бичигт байдаг мэдлэгийг ийнхүү технологиор амилуулан хүргэж байгаа нь залуу үеийнхний үндэсний ижилсэл,бахархлыг бэхжүүлэх, эх хэлний дархлааг хамгаалах чухал ач холбогдолтой гарц, шийдэл болж байна.”

360° орчинд өрнөх цаг хугацааны аялал

“Өртөө”-ний хаалгаар алхан орсноор үзэгчид 360° орчинд цаг хугацааны аялалд гарах юм.

  • Хүйн нэгдлийн үеийн хадны сүг зураг, нууцлаг дохио тэмдгүүд дуу дүрсний тусламжтайгаар "амилах".
  • Хүннү гүрний хаадын зурвас, нууцлаг тамганы дүрслэлүүдийг өөрийн биеэр туулах.
  • Өнгөрсөн ба одоо цаг цуглах энэхүү орон зайд та цаг хугацааны "аялагч" болох боломжтой.

Өртөөнд оролцох заавар

  • Тасалбарыг зөвхөн Toki апп-аар дамжуулан авах боломжтой.
  • Үнэн зөв мэдээллийг Юнителийн албан ёсны хуудсуудаас авахыг зөвлөж байна.
  • Үүдний шалгалтад QR кодоо бэлэн байлгаж, бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ42 минут 23 секундын өмнөУзбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ42 минут 59 секундын өмнөПарис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа1 цаг 19 минутын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ1 цаг 22 минутын өмнөИспанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ1 цаг 46 минутын өмнө"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина1 цаг 47 минутын өмнөДэлхийн байгаль орчны өдөр тохиож байна1 цаг 48 минутын өмнөТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 49 минутын өмнөЗээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог1 цаг 52 минутын өмнөБеларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа2 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.