Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ


6-р сарын 5
15 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган”-ыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.

 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын олон зууны турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн үнэт өв болохыг онцолж, энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаатай уялдуулан хөгжүүлэх нь өнөөгийн чухал зорилт гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инновац, эмийн үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлыг хөгжүүлэхэд бодлогын чухал дэмжлэг болж байгааг онцлон дурдав.

 Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацыг дэмжих, нотолгоонд суурилсан эмчилгээ, оношилгооны арга зүйг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Чуулганы үеэр уламжлалт анагаах ухааны төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээний тогтолцоо, эрх зүйн орчин, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний нөөцийн бодлого, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, сургалтын чанар, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөв. 

Уламжлалт анагаах ухааны салбарт их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоотой уялдуулах, тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн уламжлалт эмийн ургамлын нөөц хамгаалалт, зохистой ашиглалт, эмийн бүртгэл, чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэл, хүртээмжийн асуудалд онцгойлон анхаарч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцсоныг ЭМЯ мэдээлэв. 

 Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монголын Уламжлалт эмнэлэг, "Манба Дацан" төвийн тэггүүн, Хамба лам "Оточ манрамба" их сургуулийн ректор Д.Нацагдорж болон салбарын эрдэмтэн, судлаачид, эмч мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний санхүүжилт, даатгалын тогтолцооны шинэчлэл, салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, цаашид авах арга хэмжээний талаар төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоолын хүрээнд боловсруулагдаж буй “Уламжлалт анагаах ухааны тухай” анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаар хэлэлцэж, салбарын төлөөллүүдээс санал авч нэгтгэн боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна. Чуулганы төгсгөлд уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийн асуудлаар санал солилцсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ39 минут 35 секундын өмнөУзбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ40 минут 11 секундын өмнөПарис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа1 цаг 16 минутын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ1 цаг 19 минутын өмнөИспанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ1 цаг 43 минутын өмнө"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина1 цаг 44 минутын өмнөДэлхийн байгаль орчны өдөр тохиож байна1 цаг 45 минутын өмнөТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 46 минутын өмнөЗээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог1 цаг 49 минутын өмнөБеларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа2 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.