Испанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ


6-р сарын 5
15 цаг 31 минут

Өнгөрсөн тавдугаар сард Испанид хэт халсны улмаас 101 хүн нас барсан нь тус улсад арав гаруй жилийн өмнөөс холбогдох статистик мэдээллийг хөтөлж эхэлснээс хойших хаврын сүүлчийн сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

 Энэ оны тавдугаар сард амиа алдсан хүмүүсийн тоо өмнөх арван жилийн тавдугаар сарын дундаж үзүүлэлтээс 3.6 дахин өндөр гарсан байна. Албаныхан нас баралт нэмэгдсэнийг зун эхлэхээс өмнө хэт халсантай холбон тайлбарлаж байна.

 Эдгээр үнэлгээг нас баралтын түвшнийг хянах "Momo" системийн өгөгдөлд үндэслэн гаргажээ. Уг систем нь орон даяар хоногт бүртгэгдэж буй нас баралтын тоог тогтмол хянаж, уг үзүүлэлтийг олон жилийн статистик мэдээлэлд тулгуурлан тооцоолсон нас баралтын түвшинтэй харьцуулан дүн шинжилгээ хийдэг байна. 

Өмнө нь Испанийн Цаг уурын үндэсний агентлагаас (Aemet) тус улсын хэд хэдэн хотод агаарын температур дээд хэмжээнд хүрч халсныг мэдээлж байсан юм. Ялангуяа хойд бүс нутгуудад тавдугаар сард баймгүй ер бусын халуун байсан байна.

 2025 оны зун Испанид хэт халсны улмаас 1060 хүн нас баржээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Педро Санчес улс даяарх олон нийтийн барилга байгууламжуудад түшиглэн уур амьсгалын өөрчлөлтөөс хорогдох байруудын үндэсний сүлжээг байгуулах ажлыг эхлүүлснээ зарлаж байв.

 НҮБ-аас ойрын долоо хоногуудад "Эль-Ниньо" үзэгдэл үүсэх төлөвтэй байгааг өмнө нь анхааруулсан. Уур амьсгалын энэхүү үзэгдэл нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчтэй нөлөөлөлтэй үзэгдлүүдийн нэг болж, дэлхийн даяар хэт халалт, ган гачиг, үер ус, ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж, температурын шинэ дээд үзүүлэлтүүд тогтооход хүргэж болзошгүй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа28 минут 21 секундын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ31 минут 34 секундын өмнөИспанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ55 минут 32 секундын өмнө"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина56 минут 33 секундын өмнөДэлхийн байгаль орчны өдөр тохиож байна57 минут 43 секундын өмнөТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа58 минут 42 секундын өмнөЗээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог1 цаг 2 минутын өмнөБеларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ6 сар 4. 15:26П.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй6 сар 4. 15:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.