Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


6-р сарын 5
15 цаг 28 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Чатчай Вирияавэжакул уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

Тайландын Хаант Улс нь манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы гишүүн орны нэг.

Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа26 минут 11 секундын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ29 минут 24 секундын өмнөИспанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ53 минут 22 секундын өмнө"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина54 минут 23 секундын өмнөДэлхийн байгаль орчны өдөр тохиож байна55 минут 33 секундын өмнөТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа56 минут 32 секундын өмнөЗээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог59 минут 30 секундын өмнөБеларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ6 сар 4. 15:26П.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй6 сар 4. 15:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.