Зээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог


6-р сарын 5
15 цаг 25 минут

Санхүүгийн Зохицуулах Хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна Өдөрлөгийн үеэр Зээлийн батлан даалтын сангийн  Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Т.Сансараас тус сангийн үйл ажиллагааны талаар тодруулга авлаа.

Зээлийн батлан даалтын сан нь бизнесийн зээлийн батлан даалт, орон сууцны урьдчилгаа зээлийн батлан даалтын үйлчилгээ зэрэг хэд хэдэн төрлийн батлан даалтын үйлчилгээ  гаргаж байна. Гол нь зээл авахад барьцаа хөрөнгө чухал байдаг. Бидний хувьд барьцаа хөрөнгийн батлан даалтын 60 хувийн батлан даалтыг хийдэг. Үүн дээр Азийн хөгжлийн банкны зээлийн батлан даалт болон бусад банкны зээлийн хүүгээр санхүүжиж  байгаа тодорхой шалгуур хангасан зээлүүдийн батлан даалтыг хийдэг.

Ер нь Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Өөрөөр хэлбэл, зээл авахад барьцаа хүрэлцэхгүй тохиолдолд бид тухайн зээлийн тодорхой хэсэгт батлан даалт гаргаж, санхүүжилт авах боломжийг бүрдүүлдэг. Манай сан бизнес эрхлэгчид, хоршооны гишүүн малчид, ипотекийн зээл хүсэгчид зэрэг олон төрлийн зорилтот бүлэгт батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа Улаанбаатар хотын захын гурван дүүрэг болон 21 аймгийн иргэдэд орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түлхүү үзүүлж байна. Тиймээс манай сангийн үйлчилгээг орон нутгийн ирнэд илүү сонирхдог. Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна. Ялангуяа барьцаа хөрөнгө дутмаг ч бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, залуу бизнес эрхлэгчид болон орон сууцны зээл сонирхож буй иргэд түлхүү хандаж байна. Иргэдийн дунд батлан даалтын үйлчилгээний талаарх мэдлэг нэмэгдэж байгаа нь бидний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна." Зээлийн батлан даалтын сангийн гол зорилго нь барьцаа хөрөнгө хүрэлцэхгүйгээс санхүүжилт авч чаддаггүй иргэн, бизнес эрхлэгчдэд боломж олгох юм. Өнөөдрийн өдөрлөгөөр дамжуулан олон нийтэд үйлчилгээгээ таниулж, сонирхсон иргэдэд газар дээр нь зөвлөгөө өгч байна" хэмээн  тус сангийн мэргэжилтэн онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа27 минут 35 секундын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ30 минут 48 секундын өмнөИспанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ54 минут 46 секундын өмнө"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина55 минут 47 секундын өмнөДэлхийн байгаль орчны өдөр тохиож байна56 минут 57 секундын өмнөТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа57 минут 56 секундын өмнөЗээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог1 цаг 1 минутын өмнөБеларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ6 сар 4. 15:26П.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй6 сар 4. 15:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.