Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа


6-р сарын 4
15 цаг 50 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд өргөжин тэлж буйг Ерөнхийлөгч онцлов.

2013 онд эрдэмтэн судлаачдын санал солилцох нээлттэй индэр хэлбэрээр  болж байсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өдгөө бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх чухал тавцан болон хөгжиж буйг тэмдэглэлээ.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг солонгосын тал тууштай дэмжиж, өндөр түвшинд оролцож байгаад баяртай буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, Төв Ази болон Зүүн хойд Азийг холбох ногоон эрчим хүчний коридор зэргийн талаар ярилцах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна24 минут 9 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ53 минут 11 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 13 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 15 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 15 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 18 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 18 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 20 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.