Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа


6-р сарын 4
15 цаг 49 минут

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр мэдээлэл өглөө. 

Ашигт малтмалын тухай хуульд сүүлийн 20 жилийн турш томоохон хэмжээний өөрчлөлт ороогүй байна. Улмаар одоогийн байгаа хуульд дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байна гэж үзжээ. 

2019 оны Үндсэн хуульд "байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрхзүйн үндсийг хуулиар тогтоох" тухай өөрчлөлт орсон байна. Иймд Засгийн Газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр: 

  • Уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа ба төсөл хэрэгжүүлэгч нь өөрийнхөө хөрөнгөөр 100 хувийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх хариуцлагыг тусгажээ. 
  • Монгол Улсын Засгийн газар чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг гаргаж түүн рүүгээ чиглэсэн бодлогын ажлуудыг хийж хэрэгжүүлэх эрхзүйн үндсийг нээж өгнө. 
  • Эрэл үнэлгээний ажлыг хувийн төсвөөр хийснээр маш богино хугацаанд Монгол Улсад хаана юу байгааг олж мэдэх боломж олдоно. Олон эрдсийн судалгааг хийх боломж болно. 
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн Орон нутгийн нэгдсэн санд 10 хувь хуваарилдгийг 15-20 хувьд хүргэж нэмэгдүүлэх. 
  • Нөөц ашигласны төлбөрийн АМНАТ-ын асуудлыг олон улсын жишигт нийцүүлж бодлого тодорхойлж байна. Иймд 10 хувьд хүргэнэ. 2010 оноос хойших ордоо нээж илрүүлсэн 20 гаруй төсөл өндөр АМНАТ-с болоод хэрэгжих боломжгүй байна. Улмаар нийт 60,000 ажлын байр бий болно гэв. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно7 минут 32 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ21 минут 46 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна57 минут 13 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 27 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 47 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 48 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 48 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 51 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 52 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 54 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.