Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ


6-р сарын 4
15 цаг 26 минут

Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээнд 23 орны 297 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байна. Үүнээс эрэгтэй тамирчин 198, эмэгтэй тамирчин 99 байгаа юм. 

Тус тэмцээнд олимпын наадам, ДАШТ, тивийн АШТ-ий медальтай тамирчид цөөнгүй оролцож байна. 

Тухайлбал дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Рахман Амузадхалили, “Парис-2024” олимпын наадмын аварга Магомед Рамазанов, 2025 оны дэлхийн аварга Хан Чон Сон, 2024 оны дэлхийн аварга Моэ Киёока, 2026 он гарснаар нэг ч ялагдалгүй байгаа Ази тивийн аварга Сужеет нар тэргүүтэй тамирчид юм. 

Энэтхэгийн шигшээ баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 45 тамирчнаа уг тэмцээнд сойжээ.

Тэмцээн бөхийн сонгомол барилдаан болон эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөх гэсэн гурван төрлөөр энэ сарын 4-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно7 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ14 минут 21 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна49 минут 48 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 19 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 39 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 40 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 41 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 44 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 44 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 46 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.