П.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй


6-р сарын 4
15 цаг 25 минут

Хүүхдийн осол, гэмтлийн шалтгаан нөхцөл ба урьдчилан сэргийлэлтийн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэлээ. 

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухалбал:

  • 2024 онд 4,610
  • 2025 онд 3,483
  • 2026 оны эхний таван сард 1,379 хүн нохойд хазуулсан тохиолдол бүртгэгдсэн нь энэ асуудал өндөр хэвээр байгааг харуулж байна.

Нохойд хазуулсан тохиолдлын 52-53 орчим хувийг насанд хүрэгсэд эзэлж байгаа бол 43-46 орчим хувь нь 0-18 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгааг мэдээллээ. Харин мууранд хазуулж, маажуулсан тохиолдлын дийлэнх буюу 56-60 хувь нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд байна.



ГССҮТ-ийн эмч П.Батнаран хэлэхдээ "Нохой, муур тэжээвэр, тэжээвэр биш эсвэл вакцинтай, вакцингүй юу гэж ярина. 

Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Энэ нь вакцин хийлгээгүй муурнаас үүдсэн халдварын тохиолдол гэсэн үг. Дээрээс нь нохой, муурандаа галзуугийн вакцин заавал хийлгэх хэрэгтэй.

Хазуулсан, самардуулсан муур, нохойгоо вакцин хийлгэсэн үү, үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд лавлаж мэдэж байх нь зүйтэй" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ12 минут 4 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна47 минут 31 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 17 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 37 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 38 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 39 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 41 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 42 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 44 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.