"Хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй, хувийн мэдээллийг хамгаална"


6-р сарын 4
15 цаг 20 минут

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ тус хууль ялын бодлогыг хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгснийг хүргэе. 

Д.Мөнх-Эрдэнэ: 2002 онд батлагдаж байсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирсэн. Шинэчилсэн найруулгаар дагалдуулж 41 хуулийн төслийг боловсруулсан. 

Энэ хуульд туссан гол агуулга бол урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил юм. Эцэг эх, эрүүл мэндийн байгууллага гээд бүх түвшинд хар тамхины аюул заналын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Залуучууд саваагүй байдаг, нэг удаа хэрэглээд больчхож болно гэж хөнгөмсгөөр найдан уруу татагдан хэрэглэсэн тохиолдол олон. Тиймээс үүний аюул, сэтгэц бие мах бодид үзүүлж буй хор хөнөөлийн талаар маш сайн ойлголтыг эцэг эх, боловсролын байгууллагын түвшинд ойлгуулж, тусгай хөтөлбөр нэвтрүүлэх шаардлагатай.

Гааль болон тагнуулын байгууллага гадаад улсаас Монгол Улсад хууль бусаар нэвтрүүлж буй сэтгэц нөлөөт бодист хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд гаалийн байгууллагад рентген төхөөрөмжүүдийг авсан. 2026 оны төсөв дээр 9.2 тэрбум төгрөг тавьсан. 

11 аймгийн нутаг дэвсгэрт олсны төрлийн ургамал ургадаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олсны төрлийн ургамлыг бүрэн устгах зорилт тавьсан. Бүрэн устгахад арга ажиллагаагаа өөрчлөхгүй бол үр нь хөрсөнд байгаа учраас үр дүнгүй тохиолдол бий. 

Олон улсад сүүлийн үеийн хандлага бол хэрэглэсэн хүнийг ялын бодлогоор айлгахаас илүүтэй эмчлэх, эргэж нийгэмшүүлэх чиглэлд анхаарч байгаа. Шинэчилсэн хуулийн төслийг энэ чиглэлээр боловсруулсан. Одоо бол хэрэглэгчийг албадан эмчлэх, 30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн байдлаар зохицуулж байгаа. 

Эрүүгийн хуулийн төсөлд худалдан борлуулах, ашиг олох зорилгоор хар тамхийг зуучилсан дамжуулсан этгээдэд хүлээлгэх ялын бодлогыг чангатгасан. Одоо бол худалдан борлуулан тун хэмжээнээс үл хамаарч ялын бодлого хэрэгжиж байна. Олон улсад бол хэмжээнээс хамаараад оногдуулах ял харилцан адилгүй чанга байдаг. Хэрэглэсэн хүнд зөрчлийн хуулиар ял шийтгэж, албадан эмчилнэ.

Донтох эмгэгтэй, хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа ирээд эмчлүүлье гэвэл зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаас илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ял шийтгэл хүлээлгэхгүй байх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалт тусгасан. 

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нарийн зохион байгуулалттай хийгддэг учраас тэмцэх арга ажиллагааны хувьд Хар тамхитай тэмцэх алба бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно42 минут 14 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ56 минут 28 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 32 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 1 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 21 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 22 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 23 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 26 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 26 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 28 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.