Хүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ


6-р сарын 4
15 цаг 19 минут

Хүүхдийн осол, гэмтлийн шалтгаан нөхцөл ба урьдчилан сэргийлэлтийн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэлээ. 

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд нийт 70,321 хүүхэд тусламж авсан бол

  • 2024 онд 72,036 буюу 2.4 хувиар
  • 2025 онд 73,854 өмнөх оноос 2.5 хувиар тус тус өссөн байна.

ГССҮТ-д яаралтай тусламж авч буй хүүхдүүдийг хүйсээр нь авч үзвэл, эрэгтэй хүүхдүүд давамгайлж байгаа бөгөөд нийт тохиолдлын 60 гаруй хувь нь эрэгтэй, 40 орчим хувь нь эмэгтэй хүүхэд байгааг мэдээлэв.

Өөрөөр хэлбэл 0-18 насны 10 хүүхэд тутмын зургаа нь эрэгтэй хүүхэд байна. 

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Б.Тамир "Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор ГССҮТ-д осол гэмтлийн тоо жил болгон нэмэгддэг. 

Он гарсаар эхний таван сард 1,400 орчим хүүхэд түлэгджээ. Халуун тогооны түлэгдэлт 0-5 насны хүүхдүүдийн дунд ихсээд байгаа.

Түүнчлэн урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хүүхдүүд ихэнхдээ гэртээ байдаг. Заримдаа эцэг, эхийн хараа хяналтгүй гэртээ үлдэх тохиолдол байдаг учраас түлэгдэлт болон ахуй ослын дуудлага ихэсдэг.

Ер нь сургууль цэцэрлэг амарснаас хойш ГССҮТ-д ачаалал нэмэгдэх хандлагатай болдог. Насанд хүрсэн хүмүүсийн хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Гэмтэл гэдэг нь гэнэтийн зүйл учраас эцэг, эхийн хараа хяналт хамгаас чухал" гэлээ. 

Хүүхдүүдийг том хүний хараа хяналтгүй гэрт нь орхихгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр нь харуулж гадаа гудамж талбайд гаргахгүй байхыг ГССҮТ-ийн эмч П.Батнаран зөвлөлөө. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно31 минут 30 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ45 минут 44 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 22 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 51 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 11 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 12 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 12 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 15 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 16 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 18 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.