Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ


6-р сарын 4
14 цаг 56 минут

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр дуусаж байна.

Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөх ёстойг анхаарна уу.

2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.

Загас агнах, барихдаа мөрдөх зохицуулалт

  1. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх;
  2. Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх;
  3. Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх;
  4. Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх;
  5. Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх;
  6. Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх;
  7. Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх;
  8. Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэх.

Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна11 минут 19 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ40 минут 21 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 1 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 2 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 2 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 5 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 6 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 8 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.