Н.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй


6-р сарын 4
14 цаг 52 минут

Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газрын дэвшүүлж буй "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" бодлогын суурь болох "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" анхдагч хуулийн төсөл болон үүнийг дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ. 

Энэ хуулиар хуульд хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг иргэд, ААН-үүдэд олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. 

Дагалдуулж буй 99 хууль нь илүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. Үүнд гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ хууль батлагдсанаар гадаад банк байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ. 

Мөн банк санхүүгийн байгууллагын хямд эх үүсвэр татахыг дэмжиж, иргэн ААН-үүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суутгах татварыг таван хувь болгон бууруулж байна. 

"И-Бизнес" платформыг ирэх долоо хоногт ажиллагаанд оруулах гэж байна. Энэ хүрээнд цахимаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг бүхэлд нь шийдэж байна. Ингэснээр гадаадын иргэн, ААН Монгол Улсад оршин суухгүйгээр, цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. 

Сая өргөн мэдүүлсэн Татварын тухай хуулиар IT-ийн компаниудыг цахимаар бүртгүүлсэн тохиолдолд татвараас бүрэн хөнгөлнө" зэрэг мэдээллийг өглөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 минут 1 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ20 минут 15 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна55 минут 42 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 25 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 45 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 46 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 47 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 50 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 50 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 52 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.