"Онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилан өссөн"


6-р сарын 3
17 цаг 28 минут

"Онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилан өссөн"

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, зөвлөлийн Ажлын албаныхан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг болон холбогдох албан хаагчидтай гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын талаар ярилцлаа.Нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдал, эзлэх хувь, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг танилцуулаад, нийслэлд сүүлийн зургаан жилд залилах гэмт хэрэг эрчимтэй өсч, нийт хэргийн 50 хувийг дангаар эзэлж байгааг дурдав.

Цахим хэрэглээ хөгжихийн хэрээр залилах гэмт хэрэг нэмэгдэж, арга нь ч нарийсах болжээ. Тухайлбал, олон харилцагч, үйлчүүлэгчтэй зарим байгууллагын нэр ашиглаж, урамшуулал, сугалаат аян зарласан нэрийдлээр иргэдийн хувийн дансны мэдээлэл, дансан дахь мөнгийг шилжүүлэх, мөн онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилан өссөн байна.

Залилах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ухуулан таниулах ажил чухлыг “Ятгах тусам нягтал” аяны үр дүн харуулсан гэдгийг онцлов.

Мөн нийслэлд хиймэл оюун ухаант камер ашиглаж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт өмнөх үеэс өссөн ч тодорхой бүс газарт цаашид нэмэх шаардлагатай гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.