Microsoft шинэ үеийн квант чип танилцууллаа


6-р сарын 3
17 цаг 27 минут

Хиймэл оюуны агентын тусламжтайгаар бүтээсэн дараагийн үеийн топологийн квант чип болох "Majorana 2"-оо "Microsoft" компани танилцуулжээ.

 

"Majorana 2" чипийн гол онцлог нь шинэ бүтэцтэй материалаар хийгдсэн бөгөөд ингэснээр кубитүүдийн (квант компьютерт мэдээлэл хадгалах хамгийн бага нэгж) найдвартай байдлыг өмнөх үеийн "Majorana 1" чиптэй харьцуулахад 1000 дахин нэмэгдүүлсэн байна. Үүний ачаар кубитүүдийн мэдээлэл хадгалах дундаж хугацаа 20 секундэд хүрсэн бөгөөд зарим онцгой загварууд нь нэг минут хүртэлх хугацаанд хадгалах ажээ. 

 

"Энэхүү дэвшлийг гар утасны батерейтай зүйрлэвэл, нэг өдөр цэнэгээ барьдаг байсан утас ганц цэнэглэлтээр бараг гурван жилийн турш ажилладаг болсонтой ижил хэмжээний үсрэлт юм" гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

 

Ингэснээр "Microsoft" компани өргөтгөн хөгжүүлэх боломжтой квант компьютер бүтээх зорилтоо анхны төлөвлөсөн хугацаанаас хоёр дахин богиносгож, 2029 он гэхэд  хэрэгжүүлнэ хэмээн тооцоолж байна. Компанийн төлөөлөгчдийн хэлснээр, ийм хүчин чадалтай машин нь дэлхийн нийтийн эрүүл мэнд, хүнсний хангамж, тогтвортой хөгжил болон эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй хамгийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг нээх ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно45 минут 2 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ59 минут 16 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 35 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 4 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 24 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 25 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 26 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 29 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 29 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 31 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.