Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна


6-р сарын 3
10 цаг 16 минут

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагаа, орлого зарлагын гүйцэтгэл, ЭМДС-гаас санхүүжүүлсэн тусламж үйлчилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.   

ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сангийн үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа байнгын хорооны гишүүд ЭМДҮЗ-ийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Төрөлхийн чихрийн шижинтэй төрдөг хүүхдийн тоо сүүлийн үед нэмэгдсэн юм байна, 700 орчим хүүхэд байдаг. Хамгийн аюултай нь сахар нь хэзээ гэнэт унахыг мэдэхгүй. Ийм үед өөрийг нь мэдэрдэг төхөөрөмж тавьдаг. Энэ төхөөрөмжийн санхүүжилтийг ЭМДС-гаас хариуцаж болох уу? Хүүхдийн эрүүл мэндийн асуудал шүү дээ.

Э.Батшугар, Та I хэлбэрийн чихрийн шижингийн талаар ярьж байна. Хүүхдэд хэрэглэх инсулин тариаг  ЭХЭМҮТ-өөс олгож байгаа. Таны хэлж байгаа хүүхдийн гарт зүүдэг сахар хэмжигч багажийг мөн олгож байгаа.

Эцэг эх нь гар утсан дахь апп-аасаа хүүхдийнхээ сахарыг хэмжээг тогтмол хянаад явах боломжтой. Хэрэв сахар нь унах гээд байвал тариаг нь хийнэ. Сахар хэмжигч төхөөрөмжийг тасалдуулахгүйн тулд нэмж захисан. Төхөөрөмжийн батерей тодорхой хугацааны дараа дуусчихдаг юм билээ гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно32 минут 22 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ46 минут 36 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 23 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 52 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 11 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 13 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 13 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 16 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 16 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 18 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.