Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Улаанбаатарын Яриа хэлэлцээнд оролцохоор өнөөдөр Монгол улсад ирнэ


6-р сарын 3
10 цаг 15 минут

Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан Өмнөд Солонгосын яамны сайд Чун Дон Ён өнөөдөр Улаанбаатарт айлчлан ирж буйг тус улсын засгийн газар мэдээлжээ.

Тэрбээр Пүрэв гарагт эхлэх 11 дэх удаагийн “Улаанбаатарын Яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцож, үг хэлэх юм байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний үеэр Чун сайд Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа цэцэглэн хөгжих талаар Сөүлийн эрх баригчдын бодлого, алсын харааг танилцуулах гэнэ.

2014 оноос эхэлсэн “Улаанбаатарын Яриа хэлэлцээ” нь Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар

засгийн газрын албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдын хэлэлцдэг олон улсын арга хэмжээ юм.

Айлчлалын үеэр Чун Дон Ён сайд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, Өмнөд Солонгосын энх тайванч бодлогыг Монголын талаас дэмжих арга замын талаар хэлэлцэх юм байна.

Хоёр Солонгосын аль алинтай нь дипломат харилцаатай Монгол улсыг Солонгосын хойгийн яриа хэлэлцээнд зуучлагчаар оролцох боломжтой гэж үздэг.

Умард Солонгос уг арга хэмжээнд 2018 оныг хүртэл оролцож байсан ч 2019 оноос хойш ганц ч удаа оролцоогүй юм байна.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцох эсэхээ тус улс одоогоор Монголын талд мэдэгдээгүй байгаа гэнэ. Улаанбаатарын Яриа хэлэлцээнд энэ удаа 25 улсын 250 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Yonhap News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно33 минут 56 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ48 минут 10 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 24 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 53 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 13 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 14 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 15 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 18 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 18 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 20 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.