Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна


6-р сарын 2
12 цаг 39 минут

 Боловсролын яамнаас олон улсад хүлээн зөвшөөрсөн шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд хүсэлт илгээх хугацаа маргааш дуусна.

 

БШУЯ-ны сайдын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар баталсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах журам”, Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалын дагуу олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцдог.

Үүнд:

  • Cambridge AS, A Level
  • International Baccalaureate /IB/
  • TOEFL /IBT/
  • PTE
  • IELTS
  • SAT
  • Гадаад улсын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн суралцагчдын сурлагын дүн, оноо

Олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргах оюутан, суралцагчид Боловсролын үнэлгээний төвийн цахим системд нэвтэрч хүсэлтээ илгээнэ. Мөн www.eec.mn цахим хуудасны “Элсэлтийн шалгалт” цэснээс “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” хэсгийг сонгон, Элсэлтийн шалгалтын бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан нэвтэрч шаардлагатай мэдээлэл, материалыг хавсаргана.

Бүрдүүлэх материал

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудсын хуулбар  
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчдийн хувьд/
  • Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчдын хувьд/

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хүсэлтийн хариуг дараах хоёр хэлбэрээр авах боломжтой.

  1. www.eec.mn сайтын “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч дэлгэрэнгүй хариугаа харах.
  2. https://eyesh.eec.mn/ цахим хуудсын “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” хэсэгт регистрийн дугаараар нэвтэрч шалгах.

Олон улсын шалгалтын үнэлгээгээ Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх шаардлагатай оюутан, суралцагчид хүсэлтээ хугацаанд нь илгээхийг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ5 минут 38 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна41 минут 5 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 11 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 30 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 32 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 32 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 35 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 35 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 37 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.