Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ


6-р сарын 2
12 цаг 34 минут

Голомт банк “AI Academy Asia” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллалаа. 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх юм. Ингэхдээ жил бүр хиймэл оюуны 500 багш бэлтгэх бөгөөд 2026 оны хөтөлбөрийг Голомт банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

 

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан.  Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна.

Голомт банк хиймэл оюунд голлон анхаарлаа хандуулж буй нь бидний стратегитай салшгүй холбоотой. Учир нь бид хиймэл оюуны дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, ирэх оноос Голомт банкны салбарууд хиймэл оюунд бүрэн суурилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хиймэл оюун  нь дэлхийн боловсролын салбарт эрчимтэй өөрчлөлт авчирч байгаа энэ үед Голомт банкны ирээдүйн харилцагчдыг маань энэ чиглэл рүү бэлтгэж, хүүхэд, залуусыг дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байхад багш нар маань луужин болно гэдэгт итгэлтэй байна.


“AI Academy Asia”-ийн Үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ

Монгол хүүхдэд, багш нарт дэлхийн түвшний хиймэл оюуны мэдлэг олгох зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг хэрэгжүүлж байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд бид энэ жил Голомт банктай хамтран хиймэл оюуны 500 багшийг амжилттай бэлтгэлээ. Эдгээр багш нар маань жилд дунджаар 20,000 гаруй сурагчид хиймэл оюуны суурь мэдлэг, хиймэл оюуны ёс зүйн талаар түгээж эхэлнэ.


Боловсролын сайд Л.Энх-Амгалан

Монгол Улсын Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийтээр ур чадварыг чухалчилж буй энэ үед мэдлэг дээр нэмээд ур чадварыг хөгжүүлэх гол шийдэл нь хиймэл оюуны шилжилт юм. Энэхүү шилжилтийг бид үндэстэн даяараа хийж чадвал том дэвшлийг дагуулна. Үндэсний хэмжээнд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсан  500 багш маань хиймэл оюуныг яаж зөв хэрэглэх, ажлын ачааллыг хэрхэн бууруулах, хичээлээ хэрхэн төлөвлөх, сурагчдынхаа хоцрогдлыг арилгахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшиж, дэлхийн багш болж байна.

  • Үндсэн хөтөлбөрийг амжилттай төгссөн багш нар ирэх хичээлийн жил буюу 2026 оны 9-р сараас нийслэл, орон нутгийн сурагчдадаа хиймэл оюуны хичээлийг зааж, хиймэл оюуны боловсролыг өөрийн орон нутаг, сум дүүрэгт түгээнэ.  Энэхүү санаачилга нь Монгол Улсын хүүхэд, залуус дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, мэдлэгт суурилсан ирээдүйн нийгмийг цогцлооход чухал хувь нэмэр оруулж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно38 минут 51 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ53 минут 5 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 29 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 58 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 18 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 19 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 20 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 22 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 23 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 25 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.