Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 29
16 цаг 14 минут

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа, М.Мандхай,  С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, С.Эрдэнэболд нараас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

 

Олон улсын туршлагаас үзэхэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөөтэй. Ялангуяа цэргийн болон бусад хаалттай орчинд хүний эрхийн боловсролыг системтэй олгох нь дүрмийн бус харьцаа, хүчирхийлэл, хүнлэг бус хандлагыг бууруулах, зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгаанд онцлон дурдсан байдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцлов. 

Энэхүү хуулийн төслөөр цэргийн анги, байгууллага дээр гарч байгаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байнгын сургалт, хяналт шинжилгээ, дүгнэлт хийх боломжийг нээж буйг төсөл санаачлагч гишүүн С.Одонтуяа тодотголоо. Мөн Улсын Их Хурлын 37 гишүүн дэмжиж өргөн мэдүүлж буй энэ төсөлд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт нэмэлт оруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг илүү тодорхой, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх агуулгыг тусгасан гэв. 

Тодруулбал, олон нийт болон төрийн албан тушаалтнуудад хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх чиг үүргийг өргөжүүлж, цэргийн алба хаагчдад зориулсан сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг хуульчлан тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой төдийгүй нэмэлт зардал шаардахгүй бөгөөд асуудал хариуцсан байгууллагын үндсэн төсвийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ2 минут 31 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна37 минут 58 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 7 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 27 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 28 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 29 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 32 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 32 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 34 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.