Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ


5-р сарын 29
16 цаг 09 минут

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцоно гэдгээ дэлхийн 50 улс батлаад байна хэмээн тус наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Нурсултан Аденов мэдэгдлээ.

 "Тус наадмын урилгыг 100 улсад илгээснээс одоогийн байдлаар 50 улс оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, бидний таамаглаж байгаагаар 95 улсын тамирчид хүрэлцэн ирэх болов уу” гэж тэрбээр ярив.

 Түүний хэлснээр, Киргизийн тал дараагийн наадмыг зохион байгуулах асуудлаар гурван улстай яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.  

 Хоёр жилд нэг удаа явагддаг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Киргиз улсад болно. Түүнд 3 мянга орчим тамирчин оролцож, үндэсний спортын 43 төрлөөр өрсөлдөнө.

 Анхны наадам Киргиз улсын санаачилгаар тус улсад 2014 онд болж, Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос гэсэн 19 улсын баг тамирчид оролцжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна11 минут 58 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ41 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 1 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 2 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 3 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 6 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 6 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 8 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.