Хүүхдийн өсөлт хөгжил шим тэжээлтэй хоолноос эхэлнэ


5-р сарын 29
16 цаг 08 минут

Монгол Улсад өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад үдийн хоол олгож байгаа нь зөв бодлогын эхлэл боловч бодит хэрэгжилт дээр “сурагчдыг тэгш хамруулах” зарчим бүрэн хангагдахгүй байна. Ялангуяа өсвөр насны сурагчид бие бялдар, тархи оюуны эрчимтэй хөгжлийн хамгийн чухал үедээ үдийн хоолноос гадуур үлдэж байгаа нь анхаарах асуудал мөн.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд аймаг бүрт хүүхэд хөгжлийн төв байгуулахад төлөвлөж буй хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг өсвөр насны сурагчдын үдийн хоолны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь хүүхдийн хөгжилд шууд, бодит үр дүн авчрах боломжтой гэж үзэж байна.

Олон улсын байгууллагууд сургуулийн үдийн хоолыг зөвхөн хоол биш, “хүүхдийн хөгжилд оруулах хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг” гэж үздэг. UNICEF болон WFP-ийн мэдээлснээр дэлхий даяар 466 сая гаруй хүүхэд сургуулийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй нийгмийн хамгааллын тогтолцооны нэг болсон байна.

Судалгаагаар сургуулийн хоолны хөтөлбөр нь:

  •  Сургуулийн ирцийг нэмэгдүүлдэг
  • Сурлагын амжилтыг сайжруулдаг
  • Анхаарал төвлөрөл, ой тогтоолтод эерэг нөлөө үзүүлдэг
  • Өсвөр насны хүүхдийн төмрийн дутагдал, хоол тэжээлийн хомсдолоос сэргийлдэг
  • Сургуулиас завсардах эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогдсон.

Өсвөр насанд зөв хооллолт нь зөвхөн өндөр жин нэмэх асуудал биш, тархины хөгжил, сэтгэл зүй, суралцах чадвар, насан туршийн эрүүл мэндийн суурийг тодорхойлдог. UNICEF-ийн мэдээлснээр 5-19 нас бол хүүхдийн өсөлт хөгжил, хооллолтын дадал хэвших хамгийн чухал үе бөгөөд энэ үед шим тэжээлийн дутагдал үүсвэл суралцах чадвар болон ирээдүйн хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлдөг болохыг дурдсан.

Дэлхийн олон улс сургуулийн үдийн хоолыг зөвхөн халамж бус, хүний капиталын бодлого гэж үзэн өргөжүүлж байна. Тухайлбал БНХАУ 10 жилийн хугацаанд сургуулийн хоолны хөтөлбөртөө 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 40 сая гаруй хүүхдийг хамруулсан бөгөөд үр дүнд нь хүүхдүүдийн өсөлт хөгжил бодитоор сайжирсан талаар мэдээлсэн.

Мөн олон улсын судалгаагаар сургуулийн хоолны хөтөлбөрт зарцуулсан 1 ам.доллар тутамд дунджаар 9 ам.долларын өгөөж бий болдог гэж үздэг.

Иймд “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуульд хүүхдийн хөгжлийг зөвхөн барилга байгууламж, төвөөр хэмжих бус хүүхдийн өдөр тутмын бодит хэрэгцээ, эрүүл өсөлт хөгжилтэй уялдуулсан бодлого тусгах шаардлагатай байна.

Өсвөр насны хүүхдэд өгч буй нэг аяга халуун хоол бол зүгээр нэг үйлчилгээ биш. Энэ бол:

  • Эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт
  • Боловсролын чанарт оруулж буй дэмжлэг
  • Ирээдүйн бүтээмжтэй иргэнийг бэлтгэх үндэс
  • Нийгмийн тэгш боломжийг хангах бодит алхам юм.

Хүүхдийн хөгжлийн тухай ярьж байгаа бол хүүхдийн хамгийн суурь хэрэгцээ болох шим тэжээлтэй хоолноос эхлэх ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно4 минут 24 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ18 минут 38 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна54 минут 5 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 24 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 43 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 45 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 45 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 48 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 48 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 50 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.