"Төрөөд нэг сар болсон ээж ч ‘Алдарт эх’-ийн одон авах боломжтой болсон"


5-р сарын 29
16 цаг 02 минут
"Төрөөд нэг сар болсон ээж ч ‘Алдарт эх’-ийн одон авах боломжтой болсон"
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан холбоотойгоор өнөөдөр /2026.5.29/ УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын өнөөдрийн чуулганаар ‘Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай’ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. Өмнө нь мөрдөгдөж байсан хуулиар 0-1 хүртэлх насандаа эндсэн хүүхдийг ‘Алдарт эх’-ийн одонгийн хүүхдийн тоонд оруулдаггүй байсан бөгөөд 2024 оны өөрчлөлтөөр зөвхөн 1-ээс дээш насандаа эндсэн хүүхдийг тооцохоор зохицуулсан байв. УИХ-ын гишүүн н.Баярмаа, н.Баасанжаргал, н.Эрдэнэбилэг, н.Уянга, н.Эрдэнэболд нарын зургаан гишүүн санаачлан, ээжүүдийн болон хүүхдийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.
 
Хуулийн шинэчлэлтийн гол үзэл санаа нь хүүхэд заавал нэг нас хүрсний дараа одон авдаг байсан зохицуулалтыг өөрчилж, хүүхдээ төрүүлээд нэг сар болсон ээж ч материалаа бүрдүүлж одонгоо авах боломжийг бүрдүүлсэн. Мөн 0-1 насандаа эндсэн хүүхдүүд ч үүнд бүрэн хамрагдахаар боллоо.
Энэхүү хууль батлагдсанаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр ээжүүд, хүүхдүүдийн эрхийг нөхөн сэргээх чухал алхам боллоо. Хууль хэрэгжиж эхэлснээр урьдчилсан тооцоогоор 27,100 ээж ‘Алдарт эх’-ийн хоёрдугаар одон, 10,154 ээж ‘Алдарт эх’-ийн нэгдүгээр одон авах боломж бүрдэж байна.
 
Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд шаардлага хангасан ээжүүд өөрсдөө хүсэлт гаргаж, бичиг баримтаа бүрдүүлснээр ирэх онд одонгоо гардан авах боломжтой болно. Хуулийн шинэчлэлийн гол үзэл санаа нь 0–1 хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийг одонгийн хүүхдийн тоонд хамруулаад зогсохгүй, хүүхэд заавал нэг нас хүрсний дараа одон олгодог байсан зохицуулалтыг өөрчилсөн. Ингэснээр хүүхдээ төрүүлээд нэг сар болсон ээж ч материалаа бүрдүүлж, одон авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна3 минут 34 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ32 минут 36 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"52 минут 25 секундын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа53 минут 36 секундын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ54 минут 14 секундын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна57 минут 2 секундын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа57 минут 25 секундын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан59 минут 25 секундын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.