АТГ: 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна


5-р сарын 29
16 цаг 01 минут
АТГ: 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

Авлигатай тэмцэх газар “...нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.

Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:

  • Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.
  • Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
  • Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
  • Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
  • Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татсан, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан байна.

Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна15 минут 59 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ45 минут 1 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 5 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 7 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 7 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 10 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 10 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 12 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.