Н.Номтойбаяр: Хөрсөнд доргилт өгч болохгүй учир аврагчид бүгдийг гар ажиллагаагаар гүйцэтгэж байна


5-р сарын 29
16 цаг 00 минут

Гурван настай хүүхэд уурхайн цооногт унасан харамсалтай явдлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр дараах мэдээлэл өгөв.

Тэрбээр, Миний хувьд Засгийн газрын 5-р сарын 27-ны хурлын шийдвэрээр Казахстан улсын Астана хотод болж буй Евразийн эдийн засгийн форумд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Энд ажиллаж байх үед эх оронд маань бага насны хүүхэд хуучин уурхайн цооногт осолдсон харамсалтай явдал болсон байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь хуучин уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагааг ОБЕГ-ын Уул уурхайн аврах тусгай ангийнхан тасралтгүй үргэлжлүүлж байна.

31метрийн гүнд хөндлөнгөөс нэвтрэхийн тулд хөндлөнгөөр нь 12 метр ухах малтлагын ажиллагаа явагдаж байна. Хөрс сул учир доргилт өгч болохгүй. Бүгдийг гар ажиллагаагаар гүйцэтгэж зорилтот цэгт хүрнэ. Харамсалтай нь нэг цагт 20-35 метр ухах ийм л бодит нөхцөлд ажиллаж байна.

1м-ийн өндөртэй, 80 см-ийн өргөнтэй хөндлөн малталтыг ойролцоогоор 12 метр ухаж зорилтот газарт хүрэхээр ажиллаж байна. Доргилт өгвөл алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, амийг эрсдэлд оруулах нөхцөлд ажиллаж байна. тун удахгүй зорилтот газартаа хүрнэ.

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд бид энэ байдалд анхаарал хандуулж, мэргэжлийн хүмүүст хөндлөнгөөс заавар өгөхгүй, ажлаа явуулах бүхий л боломжоор хангаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно36 минут 48 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ51 минут 2 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 27 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 56 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 16 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 17 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 18 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 20 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 21 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 23 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.