Дэлхийн температур ойрын таван жилд дээд түвшинд хүрнэ


5-р сарын 28
17 цаг 05 минут

Ирэх таван жилийн хугацаанд дэлхийн агаарын дундаж хэм түүхэн дээд түвшинд ойртох төлөвтэй байгаа бөгөөд Арктикт бусад нутгаас илүү хурдацтай дулаарах төлөвтэй байгааг НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага болон Их Британийн Цаг уурын албаны хамтарсан тайланд дурджээ.

 Мөн дэлхийн гадаргын жилийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үе болох 1850-1900 оны түвшнээс 1.3-1.9 хэмээр өндөр байх төлөвтэй байна.

 Түүнээс гадна, 2026-2030 оны хоорондох нэг жилд дэлхийн агаарын дундаж хэм 2024 онд тогтоосон хамгийн халуун жилийн дээд үзүүлэлтээс давах магадлалтай байгаа ажээ. 2024 онд дэлхийн температур анх удаа аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.5 хэмээр давсан байна.

 Түүнчлэн, ойрын таван жилд дэлхийн хойд хагас бөмбөрцгийн Арктикийн бүст өвлийн температур дэлхийн дунджаас 3.5 дахин хурдан нэмэгдэж, 1991-2020 оны суурь үзүүлэлтээс ойролцоогоор 2.8 хэмээр давна гэдгийг тайланд онцолжээ.

 Мөн энэ оны өвөл хүчтэй “Эль-Ниньо” үзэгдэл дэгдэж, 2027 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа нь Номхон далайн усны хэмийг нэмэгдүүлснээр дэлхийн агаарын хэмийг шинэ дээд түвшинд хүргэж болзошгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ1 минут 19 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна36 минут 46 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 6 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 26 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 27 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 28 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 31 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 31 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 33 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.