Л.Мөнхбаясгалан: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно


5-р сарын 28
17 цаг 01 минут

Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоо болон Батлан хамгаалахын сайдын асуудлаар Ардчилсан Намын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Манай намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа улираан томилох болсон Үндсэн хуулийн цэц дээр гарсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. 

Харамсалтай нь өчигдөр Үндсэн хуулийн цэцийн зүгээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно, зөвхөн нэг удаа гэдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдсэн. Үүнд Үндсэн хуулийн цэцийн Мөнхсайхан, Гангабаатар нар тусгай санал гаргасан. Тиймээс АН-ын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. 

Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр ч гишүүний хугацаа дуусчихсан. ҮХЦ-ийн дарга Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болж байна. Үндсэн хуулийн цэц өөрөө чадамжтай юу гэдэг асуудал яригдана.

Дээрээс нь Үндсэн хууль, улс төрийн бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалд нэг хүн зургаан жилээс илүү хугацаагаар байж болохгүй гэсэн үндсэн агуулгатай. Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгодог. Ерөнхий шүүгч гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан. Энэ хүн зургаан жилээс цааш улирч 12 жил болбол ашиг сонирхлын зөрчил үүснэ. 

АН үүнийг хүчтэй эсэргүүцнэ. Шаардлагатай бол улс төрийн зөвлөлийг хуралдуулна. 

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлутын асуудлыг Ерөнхий сайд Н.Учралд тавьсан. Д.Батлут сайдыг албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцохыг шаардаж байна. Монгол хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Цэргийн үүрэг авсан залуус цэрэгт явахаас айдаг байх ёсгүй. 

Тиймээс бид Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол АН дараагийн улс төрийн шийдвэртэй алхам руу орно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ4 минут 3 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна39 минут 30 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 9 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 29 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 30 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 31 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 33 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 34 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 36 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.