Хулгайн хэрэг 12.8 хувиар буурчээ


5-р сарын 28
16 цаг 34 минут

Хулгайн хэрэг 12.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн дотор хулгайн эзлэх хувь хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард 16,605 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,741 буюу 22.5 хувийг хулгайн хэрэг эзэлсэн байна. Харин энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 19,875 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,262 буюу 16.4 хувийг хулгайн хэрэг байжээ.

Хулгайн хэргийн 71.9 хувийг иргэдийн хувийн өмч, 1.7 хувийг авто тээврийн хэрэгсэл, 9.7 хувийг халаасны хулгайн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн өмч хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа. Иргэд орон байр, ажлын байрныхаа хаалга, цонхыг баталгаатай цоож түгжээгээр тоноглох, үнэт эдлэл, гар утас, цүнх зэрэг эд зүйлсээ ил задгай хараа хяналтгүй орхихгүй байх нь эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн автомашинаа онгорхой орхихгүй байх, дотор нь үнэт эд зүйлсийг гаднаас харагдахуйц байршуулахгүй байх, олон нийтийн газарт явахдаа үргэлж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна2 минут 16 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ31 минут 18 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"51 минут 7 секундын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа52 минут 18 секундын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ52 минут 56 секундын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна55 минут 44 секундын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа56 минут 7 секундын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан58 минут 7 секундын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.