Хүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана


5-р сарын 28
16 цаг 33 минут

Ерөнхий сайд Н.Учрал Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэж мэдэгдсэн. Тэгвэл шинэ ордны даргаар одоогийн Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа ажиллах гэнэ. Учир нь шинээр байгуулж буй Хүүхэд хөгжлийн ордон нь Монголын хүүхдийн ордны харьяа төв болж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын үед хуучин нийслэлийн захиргааны ногоон дээвэртэй байшинг таван одтой зочид буудал болгохоор төлөвлөж байсан бол Ерөнхий сайд Н.Учрал барилгыг хамгаалалтад авч, Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэсэн. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд Сүхбаатарын талбайн баруун талд, Улаанбаатар хотын төв цэгт, хуучин хотын захиргаа байсан, олны хэлдгээр ногоон дээвэртэй барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгож байна" гэж мэдэгдсэн.
Шинэ ордны хуучин барилгыг "Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана.
Монголын хүүхдийн ордон нь 1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө түүхт 68 дахь жилтэйгээ золгож байна. Жилээс жилд өргөжин хөгжиж, эдүгээ 100 гаруй багш ажилтан, 4500 гаруй сурагч хүүхдүүд 140 мянга гаруй төгсөгчтэй өнөр өтгөн хамт олон болсон байна. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилтын хүрээнд хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх, урлаг, уран сайхны сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, амжилтыг нь бататгах хүүхдийг хөгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага билээ.
 
Ерөнхий сайд Н.Учрал "Би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг даалгавар өгсөн. Одоо хүүхдийн нэртэй бүх барилга байшин хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Жишээлбэл, Хөрөнгийн бирж гэдэг барилга бол хуучин Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байсан. Энэ байрыг 100 хувь хувьчлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг хүн. Тийм учраас энэ асуудлыг шалгуулж, арга хэмжээ авна.
 
Мөн Хүүхэд, залуучуудын театр байргүй болсон. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр хувьчлагдсан бол Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв байргүй болсон. Үүнээс гадна Залуу техникчдийн ордон хаачсан бэ. Хүүхэд залуучуудын парк яасан бэ. Нийслэлийн захиргааны хуучин байрыг таван одтой зочид буудал болгохоор төлөвлөж байсан.
Тийм учраас би зочид буудал болгохоос нь өмнө хамгаалалтад авч, Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрийг гаргаж байна. Ядаж энэ барилга Монголын хүүхдийн ордны мэдэлд байг. Өмчлөл нь нийслэл дээрээ байсан дээр. Одоо энэ барилга дотор ЗГХЭГ-ын хэдэн ажилчдын оффис, нийслэлийн ганц хоёр агентлаг, "Эрдэнэс Монгол" нэгдлийн ганц нэг охин компани байрлаж байна. Энэ хүмүүс өөр газар байрлаж, ажиллана биз. Монголын хүүхдийн ордны байранд хүүхдүүд хичээллэх танхим нь хүрэлцэхгүй байна. Хувийн компаниуд нэг нэг танхимаар нь тохижуулаад өгчихнө. Заавал их төсвөөр ажил хийх шаардлагагүй" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно41 минут 8 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ55 минут 22 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 31 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цагийн өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 20 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 21 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 22 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 25 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 25 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 27 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.