"Чингис хаан” дурсгалын зоосыг 6 төрлөөр худалдаанд гаргалаа


5-р сарын 28
16 цаг 19 минут
"Чингис хаан” дурсгалын зоосыг 6 төрлөөр худалдаанд гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 02 дугаар зөвлөмжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран гүйцэтгэж, Чингис хаан үндэсний музейн Их хааны өргөөнд хүндэтгэлтэйгээр залж, 2025 оны өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр олон нийтэд үзүүлэн таниулж, сурталчлан ажиллаж байна.  

Их эзэн Чингис хаан нь зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Аугаа их хаан билээ. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын хөгжил нь дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г цогцлоон тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, өрнө дорныг холбосон худалдаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, төлбөр тооцоо, соёл урлаг, шинжлэх ухааны дэвшилд таатай орчныг бүрдүүлсэн түүхэн үе юм.

“Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар, эх баримлыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болд Монгол Улсад анх удаа 3D технологи ашиглан урлан бүтээж, Бүгд Найрамдах Итали Улсын Тоскана мужийн Флоренци хотод хүрэл баримлыг үйлдвэрлэсэн бөгөөд баримлын уран сайхны гүйцэтгэл, цутгалт, өнгөлгөө, угсралтын ажилд зохиогчийн хяналт тавин хамтран ажилласан. “Их Эзэн Чингис хаан” баримал нь 7 м өндөртэй бөгөөд суурийг нь Италийн алдарт карарра гантиг чулуугаар урласан монументаль бүтээл юм.

Энэ хүрээнд “Их Эзэн Чингис хаан” баримлын эх загварыг үндэслэн “Чингис хаан” дурсгалын зоосыг нийт зургаан төрлөөр үйлдвэрлүүллээ. Үүнд, орчин үеийн “smartminting ultra high relief” технологийг ашиглан мөнгөн 5 унц, 1 килограмм, алтан 1 килограммын зоосыг бүтээсэн бөгөөд анх удаа мөнгөн 1 унц, алтан 0.5 грамм, 1 унцын төрлийн зоосны арын дэвсгэрт цагны үйлдвэрлэлийн салбарт түгээмэл хэрэглэгддэг гильоше (“guilloche”) буюу гоёмсог, гялалзсан эффект үүсгэдэг тусгай техникийг ашиглан үйлдвэрлэж, худалдаанд гаргалаа. Монголбанкны дурсгалын зоосыг жил бүр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэж, цуглуулга, бэлэг дурсгалд зориулан худалдаанд гаргаж байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно13 минут 14 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ27 минут 28 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 3 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 32 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 52 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 53 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 54 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 57 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 57 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 59 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.