Ж.Баярмаа: Ашиггүй ажилладаг компаниудад татаас өгнө гээд байх юм. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө


5-р сарын 28
16 цаг 16 минут
Ж.Баярмаа: Ашиггүй ажилладаг компаниудад татаас өгнө гээд байх юм. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад татаас олгохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. 

И-Монголиа нэвтрээд удаж байна. Яасан цахимжиж дуусдаггүй юм бэ, үүнд зарцуулсан мөнгө төрийн орон тооны давхардлыг арилгаж байх ёстой

Тэр "Ашиггүй ажиллаж байгаа компаниудад мөнгө өгнө гээд байх юм. Улсын мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Тэд асар өндөр үнээр буюу 55 тэрбум төгрөгөөр оффис түрээслэдэг. Төрийн өмчит компаниудын хөрөнгө 60 гаруй их наяд төгрөг. Ядаж түүнийхээ ₮3 их наядтай тэнцэх хөрөнгөө зар л даа. 

Төрийн бүтэц, орон тооны давхардлыг арилгах хэрэгтэй. И-Монголиа нэвтрээд удаж байна. Яасан цахимжиж дуусдаггүй юм бэ, үүнд зарцуулсан мөнгө төрийн орон тооны давхардлыг арилгаж байх ёстой. 2026 оны улсын төсөвт цахимтай холбоотойгоор 100 гаруй тэрбум төгрөгийг тусгажээ. Хасах, танах зардал маш их байна. Үүнд аудит хийхэд үр ашигтай эсэх нь гарч ирнэ" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно9 минут 57 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ24 минут 11 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна59 минут 38 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 29 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 49 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 50 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 51 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 54 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 54 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 56 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.