Солонгос улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцжээ


5-р сарын 28
16 цаг 14 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Солонгос улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай уулзаж, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцжээ. 

Монгол улсын 60 гаруй мянган иргэн тус улсад оршин сууж, жилд 160 мянга орчим иргэн зорчдог орны хувьд анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан дурдаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. 

Талууд цаашид хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, эрүүл мэндийн аялал жуулчлалын визийн нөхцөл, шалгуурыг уян хатан болгох, виз олголтын үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай, ил тод болгох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсаныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Мөн улирлын чанартай ажиллах хүчний хөдөлгөөнийг зохицуулах, зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажиллах хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар иргэдийг хууль бус зуучлал, хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцолсон байна. 

 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор зорчиж буй иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, БНСУ-д суралцах монгол оюутны тоо огцом нэмэгдэж байгаа ч төлбөрийн чадавхгүйгээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлд шилжих, хууль бусаар оршин суух, гэмт хэрэгт холбогдох зэрэг сөрөг үр дүн гарч байгаатай холбогдуулан оюутан, сургалтын визийн нөхцөл, сургалт зуучлалын байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх, улирлын чанартай ажиллах хүч авах тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг дурджээ. 

Мөн хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүний түгээмэл эрхийг хамгаалах, хорих байгууллагын стандартыг шинэчлэх зэрэг салбарт талууд хамтран ажиллаж, туршлага солилцохын зэрэгцээ хоёр улсын Хууль зүйн яам хоорондын харилцааг стратегийн шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаар болсон байна. 

Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг хэрэгжүүлж эхэлснийг дурдаж, хамтран ажиллахаар болжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно49 минут 38 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ1 цаг 4 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 40 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 9 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 29 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 30 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 30 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 33 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 34 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 36 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.