Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна


5-р сарын 28
12 цаг 27 минут

Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна

Төв аймгийн Заамар суманд гурван настай хүүхэд 30 метрийн гүн ухсан цооногт унажээ. 

Хүүхдийг аврахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж. Хүүхэд унасан гэх дуудлага өчигдөр буюу 27-ны 14 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Унасан нүхний амсрын диаметр нь том хүн орох боломжгүй жижиг учраас, аврах ажиллагааг түргэсгэх үүднээс цооногийн хажуугаас ухаж байгаа хэмээн албан эх сурвалжийн мэдээлэл байна. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Нэмэлт /11:50 цагт/:
Хурандаа А.Дашням "Хүүхэд амьсгалж байгаа чимээ сонсогдсоор байна.Бид нүхнээс 4 м зайтай нүх ухаж 20 метрт дөхсөн ба дахиад 10 метр ухаад хүүхдэд хүрнэ. Охиныг цамцнаас нь бэхэлж дахин доошоо унахаас сэргийлээд байна. Ямар ч хөдөлгөөнгүй 20 гаруй цаг нүхэнд байна гэдэг маш хүнд нөхцөл. Охин одоогоор ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байна. Түүнийг яаралтай гаргаж авахаар 100 гаруй хүн тасралтгүй ажиллаж байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно15 минут 6 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ29 минут 20 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 5 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 34 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 54 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 55 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 56 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 59 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 59 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 1 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.