"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"


5-р сарын 27
17 цаг 00 минут

"Эрдэнэс Монгол" нэгдлийн доорх "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн тус сангийн хөрөнгийн удирдлагын чиглэлээр дараах мэдээллийг өглөө. 

"Чингис хаан үндэсний баялгийн сан" компани өнгөрсөн хугацаанд энэ дотроо үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, стратегийн ордын эзэмшигчидтэй Засгийн газар хэлэлцээ хийх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласан байна. 

Мөн Үндэсний баялгийн санг олон улсын баялгийн сангийн холбоонд бүртгэлтэй, мэргэжлийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх зам руу нь оруулах суурь судалгаануудыг хийж ажиллажээ. Түүнчлэн дэлхийн 20 гаруй Баялгийн сангийн туршлагыг нутагшуулж байгаа аж.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иймд Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанитай нэгтгэж "Чингис хаан үндэсний баялгийн сан" корпорац болгож, илүү далайцтай хөрөнгийн урсгалыг бий болгох, үндэсний баялгийн санг зүй зохистой, ил тод нээлттэй засаглалтай хэрхэн арвижуулж үнэ цэнийг нь өсгөн, иргэдэд хэрхэн хүртээх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ. 

 "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн мэдээлснээр одоогийн байдлаар: 

  • "Ирээдүйн өв сан"-д $1.6 тэрбум 
  • "Хуримтлалын сан"-д ₮1.6 их наядын хуримтлал байгаа юм байна.  E-Mongolia дахь дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа ба оны эцэст ₮1 сая болгохоор ажиллаж байна гэв. 

Цаашдаа энэ мөнгийг яаж өсгөж, хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд томоохон бодлогын шинэчлэлийг л хийж байгаа юм гэдгийг онцлов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна13 минут 35 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ42 минут 37 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 3 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 4 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 5 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 8 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 8 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 10 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.