Мансууруулах бодис хэрэглэж, худалдсан 9 иргэнд ял оноожээ


5-р сарын 27
16 цаг 58 минут

Мансууруулах бодис хэрэглэж, худалдсан 9 иргэнд ял оноожээНийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болон худалдан борлуулсан есөн хүнд хорих ял ногдуулжээ.  Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт  есөн хүнд холбогдох гурван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс  найман хүнд 1,6-9 жилийн хугацаатай хорих ял, нэг хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн хүмүүсээс хоёр нь эмэгтэй, гурав нь энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан байна. Мөн энэ сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 143 хүнд холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

  • Иргэн 43 настай С-нь НҮБ-аас хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулж, хадгалдаг байсныг Прокурорын байгууллагаас олж тогтоон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жилийн хорих ял хорих ял ногдуулсан байна. Мөн гурван иргэнийг сэтгэцэд нөлөөт бодисыг олж, авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.А-д 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулжээ.
  • Иргэн А-нь Хятад улсын иргэнтэй хамтран мөн хориглосон эмийн жагсаалтад багтсан “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт шүүхээс иргэн А болон БНХАУ-ын иргэн Z.X нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Хятад улсын иргэн Х-д 2 жил, 6 сарын хорих ял  иргэн А-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  • Иргэн 49 эрэгтэй С-нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс С-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял ногдуулж, урьд шийтгэх тогтоолоор ногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нийт 3 жил, 10  сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно32 минут 47 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ47 минут 1 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 23 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 52 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 12 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 13 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 14 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 16 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 17 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 19 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.