“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг 651 га газарт байгуулна


5-р сарын 27
16 цаг 56 минут

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг 651 га газарт байгуулнаЗасгийн газрын өнөөдөр /2026.05.27/-ийн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн 11-т “Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур, бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Орхон суманд “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах 651.2 га газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д заасан “Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалт”-аар улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын асуудлыг шийдвэрлэв. Мөн ган бэлдэц, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн  эхлэлийг тавьснаараа ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна10 минут 44 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ39 минут 46 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"59 минут 35 секундын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 1 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 2 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 5 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 5 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 7 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.