"1072 хувьцаа өвлөх хүсэлтээ 3 сарын хугацаанд гаргах ёстой"


5-р сарын 27
16 цаг 55 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх, өвлүүлэх асуудлаар өнөөдөр /2026.05.27/ холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс Монгол Улсын иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн байдаг. Харин өнөөдөр 1072 хувьцааг өв залгамжлуулах шийдвэрийг Засгийн газраас гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх шийдвэр гарсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 73.5 хувийг төр, 0.06 хувийг Үндэсний аж ахуйн нэгжүүд, 26.46 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн эзэмшиж байна.

1072 хувьцааг өв залгамжлах харилцаа ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Иргэний хуулийн дагуу хамт амьдарч байсан өвлөгчдийн хувьд гурван сарын хугацаанд хүсэлт өгөөгүй бол өв хүлээн авахаар татгалзсанд тооцдог. Харин тусдаа амьдардаг болон хилийн чанадад байгаа бусад өв залгамжлагчид нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй бол өвөөс татгалзсанд тооцох тул хуулийн хугацаандаа амжиж хандах шаардлагатай аж.

Харин хилийн чанадад байгаа иргэдийн тухайд гэвэл, 50 гаруй улсад Монгол Улсын 90 орчим Дипломат төлөөлөгчийн газарт нотариатын чиг үүргийг гүйцэтгэж байгаа тул гадаадад байгаа иргэд тэндээ хандан хүсэлтээ гаргах боломжтой. Хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах процесс нь иргэдэд чирэгдэлгүй, цахим хэлбэрээр шуурхай хийхээр зохицуулж байгаа талаар төлөөллүүд дурдаж байна.

Иргэд нас барсан иргэдийн мэдээллийг 15-89-89 тусгай дугаарт иргэний регистрийн дугаарыг крилл үсгээр илгээн, тухайн иргэний нэр дээр хэдэн ширхэг хувьцаа байгаа мэдээллийг харах боломжтой.

Мөн өөрт ойр байрлах нотариатын газарт очиж, хувьцаа болон ногдол ашгийн мэдээллийг давхар шалгуулж болно. Нотариат дээр өв залгамжлагчийн гэрчилгээг баталгаажуулж, QR системд байршуулна. Энэхүү байршуулсан мэдээлэл нь ҮЦТХТ-ийн системд цахим хэлбэрээр шууд ирэх бөгөөд баталгаажсан төлөвийг E-Mongolia системээр иргэнд илгээх гэнэ. Хувьцаа, ногдол ашгийг шилжүүлэн авах Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн ҮЦТХТ-д хадгалагдаж буй хувьцаа болон ногдол ашиг нь хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд шууд шилжин орно. Иргэн өөрийн арилжааны дансандаа мөнгөө авахыг хүсвэл өөрийн үнэт цаасны компанидаа хандан шилжүүлж авах боломжтой юм байна.

Ташрамд мэдээлэхэд, энэ долоо хоногийн Бямба, Ням гаригуудад Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэх асуудлаар иргэд, олон нийтэд зориулсан нэгдсэн өдөрлөг, мэдээлэл хүргэх үйл ажиллагаа зохион байгуулах гэдгийг албаныхан мэдээллээ. Иймд иргэд өөрийн биеэр очиж, дэлгэрэнгүй, нарийн мэдээллийг авах бүрэн боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно48 минут 41 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ1 цаг 3 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 39 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 8 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 28 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 29 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 30 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 32 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 33 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 35 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.