Ерөнхий шүүгчийг зургаан жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо


5-р сарын 27
16 цаг 15 минут

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог болох асуудлыг хэлэлцсэн юм.

Тодруулбал 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэж заасан.

Гэтэл Үндсэн хуулийн цэцэд нэгэн иргэн уг заалтын "зөвхөн нэг удаа" гэдэг хэсэг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн гомдол гаргажээ. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэн, хүлээн авч уг заалтыг хүчингүй болгосон эцсийн шийдвэр гаргаж байгаа юм.

Ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай дахин томилох эрх зүйн орчныг Үндсэн хуулийн цэц нээж өгсөн үйл явдал боллоо хэмээн ойлгож болно. 

Цэцийн шийдвэр:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасны "нэг удаа" гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэсэн заалтыг зөрсөн гэж үзсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг УИХ 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсгийн “нэг удаа томилно." гэж заасныг 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ний өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр хассан байна.

УИХ нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр уг дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр болсон байна. 

2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасны "нэг удаа томилно." гэсэн хэсэгтэй эрх зүйн үр дагавар, агуулгын хувьд адил байна.

3. Хүчингүй болсон дээрх хуулийн заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх зарчмыг алдагдуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс тогтоох нь: 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалтын "нэг удаа" гэсэн хэсгийг УИХ 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар агуулгаар нь бүтэн сэргээсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болсугай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна23 минут 41 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ52 минут 43 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 13 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 14 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 15 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 18 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 18 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 20 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.