"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна


5-р сарын 27
13 цаг 11 минут

"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.27/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяаны төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа.  10 компанийг татан буулгаснаар түрээсийн гэх мэт олон зардал буурч, нийт 67 тэрбум төгрөг хэмнэнэ.

Цаашид "Эрдэнэс Монгол" нэгдлийг хөрөнгийн удирдлагын, мэргэжлийн байгууллага болгоно. Мөн нэрийг нь Чингис хаан консерциум болгон, ирэх сарын 15-наа с шинэ нэрээрээ ажиллана. 

Мөн нэрийг нь "Чингис хаан баялгийн сан"  консерциум болгон, ирэх сарын 15-наас шинэ нэрээрээ ажиллана. Та бүхэн И-Монголиа аппликэйшнээ нээгээд харвал хүн бүрд 500 мянган төгрөг хуримтлагдсан. Үүнийг оны цэс эхэд 1 сая төгрөг болгохоор бид ажиллана. Баялгийн сангийн хуримтлалыг иргэд 2030 онд ашиглах боломж бүрдэнэ. Тэр үед хуримтлалыг 3-5 саяд хүргэнэ. 

Чингис хаан үндэсний баялгийн санг толгой компанид нийлүүлнэ. Энэ сан өнгөрсөн хугацаанд хангалттай сайн ажилласан.  

Уул уурхайн баялгийг дундардаг биш ундардаг баялаг болгон, хөрөнгө татахад анхаарна. Бид 7 компанийн захиргаа, хэвэл мэдээллийн багийг нэгтгэж, дундын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.Аль болох цомхон багтай ажиллана. Улс төрөөс хамаарлаа хэрхэн бууруулах талаар олон улсад ярьж байна. Сантиего гэж зарчим бий. Засаглалаа сайжруулахын тулд бид компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулна.         

Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр дангаараа хариуцах тул 39 хүнтэй баг манай нэгдэлд ажиллаж, энэ төслийг хариуцаж байсныг татан буулгана. татан буулгах 10 компанийн нэрийг ирэх сарын 15 гэхэд тодорхой болгоно. 

"Мон-Атом" компани нь Францын "Орано" групптэй хамтран ажиллахын тулд  байгуулсан, хамтарсан компани юм. Мөн "Эрдэнэс Оюу толгой" компани "Оюу толгой"-н 34 хувийг эзэмшдэг. Эдгээр нь гадаад хамтрагчтай тул бид дангаараа шийдээд, татан буулгаж болохгүй. Хамтран хувьцаа эзэмшигчтэйгээ зөвшилцөх ёстой байдаг.

"Эрдэнэт", "ЭТТ" гэх мэт манай улсын эдийн засгийг урагш нь авч аввдаг гол компаниудаа мэдээж татан буулгахгүй. Компанийн дор нэмэлт компани байгуулсан бол шаардлагагүй гэж үзсэн. 260 албан тушаалыг хэмнэж, оновчлох ажлыг хийнэ.       
Цаашид зээлээр санхүүжүүлэх компанийг ажиллуулах шаардлага байна уу гэдгийг шийднэ. Би ажлаа аваад эхлээд толгой компанийн бүтцийг шинэчилсэн. Одоо охин компаниудын бүтэц рүү орж байна гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно36 минут 25 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ50 минут 39 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 27 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 56 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 15 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 17 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 17 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 20 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 20 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 22 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.