Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав


5-р сарын 22
18 цаг 37 минут

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн  агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав.

Гулиэлмо Пикки тус байгууллага нь италийн үндэсний үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, ялангуяа гадаад зах зээлд экспорт хийх, хилийн чанадад үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулалт, санхүүгийн баталгаа гаргадаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 290 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг мэдээлэв.

Тэрээр Итали улс экспортоор БНХАУ, АНУ, ХБНГУ-ын дараа дөрөвдүгээрт ордог, Италийн Засгийн газраас боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, чухал ашигт малтмалын боловсруулалтын чиглэлд онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Сайд Г.Дамдинням эрдэс баялгийн салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн, удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг тэмдэглэв. Ашигт малтмалын тухай хуулинд 2014 оноос хойш өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй бөгөөд хуулийн төсөлд дөрвөн чухал өөрчлөлт орж байгааг дурдав.

Үүнд хайгуулын зөвшөөрлийг нээлттэй, олон хэлбэрээр олгох, өөрөөр хэлбэл зөвшөөрлийг авах процессыг хялбарчилж, харин үйл ажиллагаа явуулахгүй хадгалдаг байдлыг халах, Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргах, томъёолох, энэ чиглэлээр бусад улсуудтай хамтын ажиллагаагаа тодорхойлох, хариуцлагатай уул уурхай, менежмент гэсэн томоохон өөрчлөлтүүдийг оруулж байгааг онцлов.

Тэрээр боловсруулах үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглээд үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно40 минут 46 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ55 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 31 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цагийн өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 20 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 21 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 22 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 24 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 25 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 27 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.