Дараагийн айлчлал Хойд Солонгост


5-р сарын 21
23 цаг 14 минут

 

Геополитикийн өндөр ач холбогдолтой айлчлалууд идэвхтэй үргэлжилсээр байна. Хятадын дарга Ши Жиньпин айлчлалын цувааг үргэлжлүүлж, ирэх долоо хоногт юм уу зургадугаар сарын эхээр Хойд Солонгост айлчилж магадгүй байна. Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдож магадгүй. Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Трампыг эх орондоо хүлээн авсан билээ.

Хятадын аюулгүй байдлын алба болон өөр бусад агентлагийн зарим албан тушаалтан саяхан Пёньянд айлчилсан аж.

Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хүрээнд Ким Жон Унтай гурван удаа уулзсан байдаг. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснийхээ дараа тэр Ким Жон Унтай сайн харилцаатай байсан гэдгээ онцлоод, түүнтэй дахин уулзахад бэлэн гэжээ.

Хойд Солонгос, Хятадын хоорондох харилцаа холбоо нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Мөн Хятад улс тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно37 минут 36 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ51 минут 50 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 28 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 57 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 17 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 18 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 18 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 21 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 22 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 24 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.