Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв


5-р сарын 8
14 цаг 52 минут

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсад ажиллах үеэрээ Венец хотын Ка Фоскари их сургуульд Монгол, Италийн эрдэмтдийн хамтарсан “Марко Пологийн Монголын ертөнц” номын нээлтэд оролцов.

 

Энэхүү бүтээл нь XIII зууны алдарт аялагч, судлаач Марко Пологийн тэмдэглэлд дурдсан Монголын талаарх түүхэн мэдээллийг орчин үеийн судалгаатай уялдуулан шинэ өнцгөөс тайлбарласнаараа онцлог юм. Судлаачдын үзэж буйгаар тус ном Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн соёл иргэншил, дорнын худалдаа болон соёлын харилцааны талаарх олон улсын судалгаанд шинэ хувь нэмэр оруулж байна.

 

Нээлтийн үеэр Тизиана Липпело сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол-Италийн хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов. 

Уулзалтын үеэр талууд Марко Пологийн аялал нь зөвхөн түүхэн дурсамж төдийгүй өнөө цагт хоёр орныг соёл, судалгаа, аялал жуулчлалаар холбох чухал гүүр болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монголын түүх, өв соёлыг олон улсад сурталчлах хамтарсан төсөл, судалгааг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно41 минут 30 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ55 минут 44 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 32 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 1 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 21 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 22 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 22 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 25 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 26 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 28 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.