Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана


5-р сарын 7
13 цаг 01 минут

Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажилланаБоловсролын сайд Л.Энх-Амгалан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэстний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. 
 
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улс тэгш хамран сургах боловсролыг анх удаа хуульчилж, тэр дундаа үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших талаар тусгайлан тусгасан.
 
Хос хэлний хөтөлбөр, сургалтын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, үүнтэй холбоотойгоор багшлах хүний нөөцийг чадавхжуулах, хос хэлээрх сурах бичиг, сургалтын материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хос хэлний цахим боловсрол, сургалтыг дэмжих чиглэлд талууд хамтран ажиллах аж. 
 
Тухайлбал, цахим контентуудыг үндэстний цөөнх иргэдэд хүртээмжтэй болгох, хос хэлний сургалт зохион байгуулах багш нарыг агуулга, арга зүйн сургалтад хамруулах, туршлага солилцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. 
 
Дээд комиссар Кристоп Камп Монгол Улсад ажиллах хүрээндээ Ховд, Баян-Өлгий аймаг дахь үндэстний цөөнхийн боловсрол, сургалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд хос хэлний сургалтыг дэмжих, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

Эх сурвалж: Боловсролын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ50 минут 45 секундын өмнөХос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана51 минут 54 секундын өмнөХятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв52 минут 32 секундын өмнөИнтерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа54 минут 38 секундын өмнөП.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ55 минут 12 секундын өмнөЯмааны самнасан ноолуурыг хоёр дахин их хэмжээгээр экспортолжээ56 минут 28 секундын өмнөАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо58 минут 34 секундын өмнө2026.05.07: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 1 минутын өмнөБага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ1 цаг 2 минутын өмнөДөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ5 сар 6. 16:18Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ5 сар 6. 16:17“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 16:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.