Хятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв


5-р сарын 7
13 цаг 01 минут

Donald Trump confirms China trip after 'very good' call with Xi JinpingИрэх долоо хоногт Хятад улсад айлчлахаасаа өмнө дайн дуусгах гэрээг Ирантай байгуулж магадгүй байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжинд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах гэж байгаа юм.

Америкийн зарим хэвлэлүүдийн мэдээлснээр одоо АНУ, Ираны талууд 14 зүйлтэй санамж бичгийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ.

Уг санамж бичигт гарын үсэг зурвал дайн дуусах бөгөөд Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, хариуд нь АНУ-ын эдийн засгийн хоригийг цуцлах асуудлаар 30 хоногийн хугацаатай яриа хэлэлцээ эхлэх юм байна.

“Тиймээ, би тэгж бодож байна. Гэхдээ цаашдаа юу болохыг харцгаая. Бидэнд тохиролцоонд хүрэх маш сайхан боломж дахин гарч ирлээ гэж би бодож байна. Хэрвээ гэрээ байгуулж чадахгүй бол хуучин арга замдаа буцаж шилжих байх” гэж Трамп өчигдөр PSB News сувгаар ярьжээ.

Ингэхдээ тэр гэрээнд яг ямар асуудлууд багтаж байгааг хэлэхээс татгалзсан байна.

Ши Жиньпинтэй уулзах үеэр Ираны асуудал яригдах эсэхийг сэтгүүлч асуухад Трамп “хэрвээ тохиролцоонд хүрвэл төдийлөн их яригдахгүй” гэж хариулжээ.

Энэ үеэр тэр бас Ираныг сүрдүүлэхээ мартсангүй.

“Дайн дуусах магадлал маш өндөр байгаа бөгөөд хэрвээ дуусахгүй бол бид тэднийг дахин бөмбөгдөх хэрэгтэй болно. Маш энгийн” гэж Трамп хэлжээ.

Сүүлд тэр Цагаан ордонд үг хэлэхдээ “Бид Ирантай сүүлийн 24 цагийн хугацаанд маш сайхан яриа өрнүүлсэн. Тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” гэсэн юм.

Энэ үеэр тэр бас Иран улс ирээдүйд цөмийн зэвсэгтэй болохгүйг баталжээ.

Дараа нь Трамп сошиал хуудсандаа “Хэрвээ тэд тохиролцоонд хүрэхгүй бол харамсалтай нь бид тэднийг урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй бөмбөгдөх болно” гэж анхааруулсан байна.

Даваа гарагаас эхлэн Персийн буланд гацсан ачаа тээврийн хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор хамгаалж гаргах “Operation Freedom” ажиллагааг эхлүүлж байгаагаа Трамп зарласан.

Гэхдээ энэ ажиллагаа ямар үр дүнтэй байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Дайн эхэлснээс хойш Персийн буланд 1,550 орчим хөлөг, 22,500 орчим далайчны хамт гацаад байгаа гэсэн мэдээллийг Пентагон энэ долоо хоногийн эхээр өгсөн юм.

 

Эх сурвалж: Associated Press

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ51 минут 11 секундын өмнөХос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана52 минут 20 секундын өмнөХятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв52 минут 58 секундын өмнөИнтерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа55 минут 4 секундын өмнөП.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ55 минут 38 секундын өмнөЯмааны самнасан ноолуурыг хоёр дахин их хэмжээгээр экспортолжээ56 минут 54 секундын өмнөАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо59 минутын өмнө2026.05.07: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 2 минутын өмнөБага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ1 цаг 3 минутын өмнөДөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ5 сар 6. 16:18Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ5 сар 6. 16:17“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 16:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.