Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ


5-р сарын 6
16 цаг 17 минут

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.


 

Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон:

-Одоогоор дөрвөн ААН-тэй яриа хэлэлцээ хийсэн. Эдгээр нь “Тавантолгой”, “Өсөх зоос”, “Хангад Эксплорэйшн”, “Ачит их” компаниуд юм. Төсвийн хөрөнгөөр эдгээр компанийн ашиглаж буй ордын хайгуулыг хийсэн тул төр 34 хувийг эзэмших хэлцэлд хүрсэн. Ингэснээр Үндэсний баялгийн сан арвижсан. Энэ оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ. Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөг тус тус төвлөрсөн. Эдгээрийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн бөгөөд одоогийн байдлаар нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг байна гэлээ.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ДОЛООН ЖИЛИЙН “ТҮГЖЭЭГ” ЦУЦАЛСАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд ахлан хариуцаж байгаа. Харин төслийн менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд миний бие ахлан ажиллаж байна. Хэлэлцээрийн үйл ажиллагаа тасалдаагүй, маш эрчимтэй үргэлжилж байна. Бид бичгээр тогтмол харилцаж, саналуудыг удаа дараа тавьж байгаа. Хэлэлцээр бодит үр дүнд чиглэн үргэлжилж байна.

Нэгдүгээрт, зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцэх долоон жилийн “түгжээг” цуцалж чадсан. Хоёрдугаарт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүргэх хүртэл үргэлжлүүлнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Гуравдугаарт, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд тодорхой ахиц гарч байна.

Мөн тавдугаар сарын 12-нд "Рио Тинто" компанийн хэлэлцээрийн баг Монголд ирэхээр төлөвлөж байна. Үүний дараа хоёр ажлын хэсэг хамтран хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. "Онтрэ" компанитай холбоотой асуудлаар тусдаа ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хэлэлцээр хийнэ. Энэ хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хангах, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зорилт тавьж байна. Хувь эзэмшлийн хэмжээнээс илүүтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн асуудлыг түлхүү авч үзэх байр суурьтай байна. Олон улсын жишгээр тодорхой шалгуур, түвшнүүд байдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн хувьд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монгол Улс болон хамтрагч компаниудыг хэрхэн үнэлж байгаагаас хамаарч хүү тогтдог. Энэ үнэлгээний зөрүү ямар байгаа, түүнийг бууруулснаар Монгол Улсад ямар ашиг авчрах вэ гэдгийг голлон хэлэлцэж байна.

"ДУЛААНЫ ТООЛУУР НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ГУРАВДУГААР УЛИРАЛД ЭХЛҮҮЛНЭ"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ1 цаг 8 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ1 цаг 9 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ1 цаг 10 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ1 цаг 12 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна1 цаг 13 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой1 цаг 14 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй1 цаг 15 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна1 цаг 25 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ1 цаг 26 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна1 цаг 28 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.