“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ


5-р сарын 6
16 цаг 16 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хичээл зүтгэлд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгаж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Баянгол дүүрэг 71 мянга гаруй өрхтэй, 280 мянга гаруй иргэнтэй. Нийт оршин суугчдын 84 хувь нь орон сууцанд, 16 хувь нь гэр хороололд амьдардаг. Үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шашин, соёл, хүн амын суурьшлын гол төвийн нэг юм.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тасралтгүй нэмэгдэн, сүүлийн таван жилд 686 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд л  18 цэцэрлэг, 16 сургууль ашиглалтад орсон тухай Засаг дарга Ө.Сумъяабаатар танилцууллаа.

Хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн гарч, 91 улсын 425 хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд энэ онд албан ёсоор нэгдсэн байна.

Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо гэхэд л 20 хувиар нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмж, энэ хэрээр олон арван ажлын байр бий болгожээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,000 гаруй хүүхэд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаагийн 66 нь Баянгол дүүргийнх.

“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх найман үндсэн байршлын нэг юм. Энэ хүрээлэнг хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалтын бааз, түшиц төв болгохоор төлөвлөсөн байна.

Дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд 240 орчим мянган мод тарьж, ургуулан 8.5 га талбайг зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м2 болж нэмэгджээ.

Энэ онд 30 хорооны 430 байршилд 9.5 га талбайд мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлэх бөгөөд 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээг одоо байгаагаас тав дахин нэмнэ.

Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил, хөдөлмөрийг дэмжсэн,  иргэдээ сурч боловсорч хөгжихөд таатай, амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг дээдэлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлсэн, хариуцлагатай, цахим систем, ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Монголын боловсролын удирдах ажилтны ахмадын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ахмад багш Намдагийн Хатуучулуун, Нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн захирал Чимэддоржийн Отгондаваа нарт Гавьяат багш, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүтгүүрийн депогийн ахмад машинч Балжидын Пунцагт Гавьяат тээвэрчин, “Буман хүүхэд” эмнэлгийн дарга, хүүхдийн зөвлөх их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Түвдэндоржийн Даваахүүд Хүний гавьяат эмч, Орхон их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг  төрийн дээд одон, медалиар шагналаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ1 цаг 9 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ1 цаг 10 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ1 цаг 11 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ1 цаг 13 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна1 цаг 14 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой1 цаг 15 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй1 цаг 16 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна1 цаг 26 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ1 цаг 27 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна1 цаг 29 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.