“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ


5-р сарын 6
16 цаг 14 минут

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид, яамд зэрэг байгууллагаас 100 гаруй саналыг ирүүлснийг ажлын хэсэг боловсруулж, Улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан, бүрэлдэхүүнийг ахлан хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт зөвшөөрлөө.  

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбар, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан байна. 

Мөн өдөр зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Засгийн газарт ирүүлсэн шаардлагад туссан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг асуудлыг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т тусган хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэж үзэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ1 цаг 9 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ1 цаг 10 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ1 цаг 11 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ1 цаг 13 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна1 цаг 14 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой1 цаг 15 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй1 цаг 16 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна1 цаг 26 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ1 цаг 27 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна1 цаг 29 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.