Төрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна


5-р сарын 6
16 цаг 01 минут

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр нийт байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буйг Архивын ерөнхий газар мэдээллээ.

 Тодруулбал, 5581 байгууллагаас 3809 буюу 68.28 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буй ажээ. “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталсан. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021, Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 онд тус тус батлан, өнгөрсөн онд улсын үзлэг зохион байгуулж, архив, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Үзлэгийг энэ оны эхээр зарим байгууллагад үргэлжлүүлэхэд дундаж үнэлгээ нь 83.6 хувь гарчээ. Зарим байгууллага “бүрэн хангалттай”, “маш сайн” үнэлгээ авсан байна.

Манай улс 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын улсын үзлэг хийж эхэлсэн бөгөөд 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын ажилд, 2004, 2009, 2015, 2019 онд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулсан байдаг.

Төрийн байгууллагын архив, бичиг хэргийн түвшинг тогтоох хууль, журам, стандартын хэрэгжилтийг шалгах, байгууллагын ажлыг үнэлэх, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилготой улсын үзлэг нь байгууллагын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, архив, бичиг хэргийн ажлыг стандартчилах, зөрчлийг арилгах, сайжруулах, улсын хэмжээнд нэгдсэн үнэлгээ, бодлого боловсруулахад чухал нөлөөтэй билээ. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ1 цаг 8 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ1 цаг 9 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ1 цаг 10 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ1 цаг 12 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна1 цаг 13 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой1 цаг 14 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй1 цаг 15 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна1 цаг 25 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ1 цаг 26 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна1 цаг 28 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.