Г.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ


5-р сарын 6
16 цаг 00 минут

Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд нийт 55 километр явган хүний замыг засаж, шинэчлэхээр төлөвлөснөөс Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлийн ажил эхэлжээ.

Энэ тухай Хот төлөвлөлт судалгааны институтийн Зам тээвэр, судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Батбаяр “Иргэдийн зүгээс Эвдрэлгүй явган хүний замыг сольж байна” гэсэн шүүмжлэл гарч байна. Гэвч бодит байдал дээр явган хүний замын хүрэлцээ хангалтгүйгээс үүдэж явган зорчигчид авто замаар зорчих, мөн эвдэрч, өндрийн шаардлага хангахгүй болсон явган хүний зам дээр автомашин гарч зогсох, зогсоолын зориулалтаар ашиглах тохиолдол их гардаг. Иймд явган зорчигчийг хүртээмжтэй, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламж бий болгох зорилгоор засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна.

Тодруулбал явган хүний замыг гурван метр, ногоон байгууламжийг 1.5 метр, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ” гэж мэдээлэв.

“Төрөлх Мөрөн” ХХК-ийн захирал А.Өлзийбаатар “Манай компани Зүүн дөрвөн замаас Сансарын тойрог, Дарь-Эхийн уулзвар хүртэлх нийт 4 мянга орчим ам метр талбайд явган хүний чулуун замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Их тойруугийн гудамжны хойд хэсэг хүртэлх 800 метр явган хүний зам болон авто замын хашлагыг хуулж, шинэчлэн засварлаж байна.

Сансар орчмын үйлчилгээний төвүүд болон төв зам дагуу автомашин эмх замбараагүй зогсдог нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулдаг. Иймд энэ байдлыг цэгцэлж, явган хүний замыг стандартын дагуу, зөв зохион байгуулж, шинэчлэхээр зураг төслийн дагуу ажиллаж байна. Тус ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн” хэмээн ярилаа.

 
Улаанбаатар хотын явган хүний замыг тохижуулах ажлын 2024-2026 оны нийт төсөвт өртөг ₮78.3 тэрбум байна.
Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр явган хүний эвдрээгүй замыг сольж байгаа, шинэчилсэн зам нь эвдэрсэн тухай шүүмжийг иргэд хэлж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ1 цаг 11 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ1 цаг 12 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ1 цаг 13 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ1 цаг 15 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна1 цаг 16 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой1 цаг 17 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй1 цаг 18 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна1 цаг 28 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ1 цаг 29 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна1 цаг 31 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.